Хоккайдод 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөв

 

 

Энэ долоо хоногт Япон улсын баруун нутгийг Жеби далайн хар салхи дайран өнгөрөөд удаагүй байхад дахин байгалийн гамшиг тохиожээ. Японы хойд нутагт 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай CNN агентлаг дамжууллаа. Газар хөдлөлтийн улмаас хөрсний гулсалт үүсч асар их хэмжээний байшин барилга булагджээ. .

Азума сууринд сураггүй болсон иргэдийг хайж байна
Азума сууринд сураггүй болсон иргэдийг хайж байна

Хоккайдогийн Цахилгаан эрчим хүчний компаниас төв станцын үйл ажиллагаа саатсанаас гурван сая орчим айл тоггүй байна гэж мэдээлжээ. Нисэх онгоцны буудал, тээвэр зуучлалын үйл ажиллагаа түр саатсан байна.

 

Хоккай сууринд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөжээ
Хоккай сууринд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

Газар хөдлөлт минут орчим үргэлжилж, унтаж байсан хүмүүс орон дээрээсээ унаж, зам гүүр нурсан байна. Газар хөдлөлтийн голомттой хамгийн ойр байдаг Ацума жижиг тосгонд доргилт хамгийн их мэдрэгджээ. Японы Засгийн газар Батлан хамгаалахын 4,000 гаруй цэргийг аврах ажиллагаанд дайчлаад байна. Хэрэв шаардлагатай бол 25,000 хүртэл цэргийн хүчийг нэмж дайчилна гэж Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. Аврах ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж байгаагаас гадна түр орогнох байруудыг бэлдээд байна.

 

Газар хөдлөлтийн улмаас хөрсний гулгалт үүсжээ
Газар хөдлөлтийн улмаас хөрсний гулгалт үүсжээ

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.