2027 онд Дорнод аймагт шинээр 16-18 барилга, байгууламж, автозамын ажил эхэлнэ

2027 онд Дорнод аймагт шинээр 16-18 барилга, байгууламж, автозамын ажил эхэлнэ
Засгийн газраас 2026 оны 09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нарын санал гарган 2 сургууль, 3 цэцэрлэг, 2 дотуур байрны барилга, ногоон сургууль төсөл, хөлбөмбөгийн битүү талбай болон 3 цэцэрлэг, Политехник коллеж, Матад сумын Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газрын барилга, Баянтүмэн сумын Морь барианы газар хүртэлх автозам, зогсоол зэрэг ажлуудыг нэмж тусгуулжээ.
 
Үүнд;
1. Цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сумын 2-р баг,
2. Цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сумын 3-р баг,
3. Цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сумын 7-р баг,
4. Политехник коллежийн барилга, 640 суудал, Дорнод, Хэрлэн сум
5. Эрүүл мэндийн төвийн барилга, Матад сум,
6. Цагдаагийн газрын барилгын өргөтгөл, Дорнод, Хэрлэн сум
7. Хатуу хучилттай автозам, Дорнод, Баянтүмэн сум
8. Дорнод аймгийн Музейн барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт
9. Чойбалсан хотын Мянгат хорооллын арын замыг дуусгаж, ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг тус тус тусгуулаад байна.
 
Ингэснээр ирэх 2027 онд Дорнод аймагт шинээр 16-18 барилга, байгууламж, автозамын ажил эхэлнэ.
 
ac7fb2cbc5314ba68c8ac56587826d8d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.