Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг өглөө

Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг өглөө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Малын удмын сангийн үндэсний төвд ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үржлийн ажил, биотехнологийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.
409a06b9aa50468d922813b97eb1be73
Малын удмын сангийн үндэсний төв нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 31 дүгээр тогтоолоор “Зохиомол хээлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж, үндэс суурь нь тавигдсан. Монгол Улсын малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус төв 2023-2026 онд малын үржил, генетик нөөцийн чиглэлээр 238 мэргэжилтнийг сургалтад хамруулж, малын үржлийн үйлчилгээ, зохиомол хээлтүүлэг, генетик нөөцийн ашиглалтыг өргөжүүлэх, дотоодын үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан байна.
8fa96b0f5ed84d89a8ddaf691c533c88
Байгууллагын удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх, лабораторийн итгэмжлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх, экспортлох, байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
df6c3b14787c4e2fa91f20e5c75c7d99
Сайд Ц.Идэрбат Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн мал сүргийн генофонд (генетик нөөц)-ыг хамгаалах, баталгаажсан 60 үүлдэр омгийн үрийг нь авч үлдэх чиглэлээр шуурхай ажиллах, байгууллагын сахилга, хариуцлагыг сайжруулах, өр төлбөр, авлагын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох үүрэг өгч, байгууллагын автомашины асуудлыг шийдвэрлэлээ. Малын генетик нөөцийг хамгаалах, үржлийн чанарыг сайжруулах нь мал аж ахуйн бүтээмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, үндэсний малын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.