УИХ-ын гишүүн Б.Ундармааг АТГ-аас дуудаж байцаажээ

Ингэхдээ түүний эзэмшлийн Капитал банкийг битүүмжилсэн гэх яриа гарах болсон юм. Тэгвэл

УИХ-ын гишүүн Б.Ундармааг эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Мөн энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас өөрийн эзэмшлийн Капитал банк буюу “Доктор МЭИК” ХХК-аараа дамжуулж 700 сая төгрөг авсан байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.