Хөдөлмөрийн баатар А.Баярмагнай: Бид өв соёлоо шинжлэх ухааны түвшинд судалж мэдэх хэрэгтэй

Хөдөлмөрийн баатар А.Баярмагнай: Бид өв соёлоо шинжлэх ухааны түвшинд судалж мэдэх хэрэгтэй

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, ахмад сэтгүүлч, Морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Адъяагийн Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнуулсан билээ. 

А.Баярмагнай нь хурдан морины өв соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан таниулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Үндэсний шагайн харвааны холбоог үүсгэн байгуулж, түүх, уламжлалт өв соёлыг сурвалжлан судалж, Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгүүлэн, Төрийн Есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Догшин хар сүлдийг бүтээн, төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх зэрэгт оруулжээ. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор А.Баярмагнай: 

-Бид бол 1960 оны оюутнууд. Ш.Сүрэнжав, Зундуйн Дорж, Б.Жамц, Ч.Дагвадорж нарын хүмүүс бид нэг үеийнхэн. Мөрдөж тагнаад сүйд болохгүй ч нэртэй, шошготой л явсан хүмүүс. 

Хөдөлмөрийн баатар хүртээсэн нь шинэ нийгэм цаг үе, хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг маань үнэлсэн юм байна. 

Би 1990 онд Ардын армийн ард талын дарга байсан юм. Миний санаачилгаар одооны хүндэт харуулын өмсөж байгаа хувцсыг өөрчилсөн юм. Хуучин орос хувцас өмсдөг байсан юм. Хувцас нь ийм болохоор барьдаг туг нь, дуугардаг хөгжим нь, алхдаг алхаа нь гээд бүгд өөр болно. Энэ бол үндэсний бахархал шүү дээ.

Бид өв соёлоо шинжлэх ухааны түвшинд судалж мэдэх хэрэгтэй. Энэ тал дээр уртын дуучид, соёл урлагийнхан маань хошуучилж яваа... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.