Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

  • Хурдан морины өв соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан таниулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Үндэсний шагайн харвааны холбоог үүсгэн байгуулж, түүх, уламжлалт өв соёлыг сурвалжлан судалж, Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгүүлэн, Төрийн Есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Догшин хар сүлд бүтээн, төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх зэрэгт оруулсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, ахмад сэтгүүлч, Морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Адъяагийн Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнуулав.
Ардын эмч цолоор:
  • Дурангийн мэс заслыг нутагшуулан, мэс заслын заавар, удирдамжууд боловсруулан, эмчилгээний үр дүн, чанар хүртээмжийг дээшлүүлэх шинэлэг арга техникүүд нэвтрүүлж, нарийн мэргэжлийн эмч нарыг дадлагажуулан бэлтгэж, анагаах ухааны салбарын хөгжилд оруулсан  хувь нэмрийг нь үнэлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Монгол Улсын Зөвлөх эмч, клиникийн профессор Цагааны Нармандах,
Ардын жүжигчин цолоор:
  • Тив, дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнд удаа дараа түрүүлэн, дэлхийн болон эх орныхоо сор бүтээлүүдийг дэлхий дахинд  түгээж, улсын нэр хүнд, монгол хүний авьяас билгийг өндөрт өргөж буй “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар

96f8c347142f406086166eb2c6eb6bc6

Гавьяат хуульч цолоор:
  • Монгол Улсын Ерөнхий прокурор асан,Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан,
  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, Мэргэшлийн хорооны дарга Доржсүрэнгийн Батсүх,
Гавьяат багш цолоор:
  • Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн ахмад багш, доктор профессор Данаасүрэнгийн Гантөмөр,
  • Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсуурийн Алтанцэцэг,
  • МУБИС-ийн Багшийн сургуулийн ахмад багш Очирхуягийн Чулуунцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цөмийн онош зүйч, ахмад эмч Равдангийн Онон,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахмад эмч Данзангийн Бадам,
  • ГССҮТ-ийн Гар, сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, албаны дарга, доктор, профессор Сосорын Баатаржав,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Боловсролын хүрээлэнгийн ахмад ажилтан, нягтлан бодогч Суйдааны Гангаамаа,
  • Татварын ерөнхий газрын ахмад ажилтан Дагважанцангийн Алтанцэцэг,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Очирдагинас” ХХК-ийн ерөнхий захирал Тогмидын Хангинах,
  • “Клин энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Равдангийн Мягмар,
  • “Янмал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Даваанямын Лхагважав,
  • “Өсөх зоос” ХХК-ийн ТУЗ-ийн дэд дарга Паламын Баярцог,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • Хэнтий аймгийн “Мэргэн дал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тожилын Жавзандулам,
Гавьяат барилгачин цолоор:
  • “ЦЭЭБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвхүүгийн Энхтайван,
  • “Чингис хаан цогцолбор” ХХК-ийн ахмад инженер Цэрэннадмидын Цагаанбат,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Жанимханы Сауле,
  • “Навчит уул” ХХК-ийн захирал Ойдовын Оюунцэрэн,
Гавьяат малчин цолоор:
  • Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Даваахүүгийн Баянбат,
Малын гавьяат эмч цолоор:
  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын ” Био ген” мал эмнэлгийн захирал, малын эмч Дамбадаржаагийн Жаргалсайхан,
Гавьяат холбоочин цолоор:
  • “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн Хэнтий аймгийн газрын дарга Оюуны Од-Эрдэнэ,
  • “Билэгт дөлгөөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Болдбаатарын Энх-Амгалан,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Жанлавын Ариунаа,
  • “МИАТ” ХК-ийн Хангамж, үйлчилгээний газрын захирал Балдандоржийн Цэгмид,

1343851405c74079b5643c25c6939058

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Радио, телевизийн “Медиа” урлагийн сургуулийн ахмад багш, хүндэт профессор Цэрэндоржийн Туяа,
  • МҮЭХ-ны ахмад ажилтан Дамбийн Догсомжав,
  • “25 дугаар суваг” телевизийн гүйцэтгэх захирал Намсрайн Шүр,
  • “Малчин” телевизийн мэдээний албаны дарга Эрдэнэчимэгийн Дагиймаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Дүгэржанцангийн Бэхбилэг,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Төв аймгийн “Монгол туургатан” театрын гоцлол дуучин, ахмад уран бүтээлч Цэвэгийн Оюунцэцэг,
Гавьяат тамирчин цолоор:
  • АНУ-ын Жи лигийн “Осеола Мэжик” багийн гишүүн, Монгол Улсын шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Од,

2c93694bf9be4309a1c4441423114388

Сүхбаатарын одонгоор:
  • Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Жигжидийн Ганбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Моононгийн Сумъяа,
  • ЭМДЕГ-ын Орлого, хамралтын гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Сэрээтэрдагвын Уртбаяр,
  • “Грийт” салоны захирал, үсчин Алтангэрэлийн Үүрийнцолмон,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Батмөнхийн Бямбадорж,
Алтан гадас одонгоор:
  • Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бумбагэрэлийн Одхүү,
  • “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ажилтан Баадайн Гэрэлмаа,
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Мишигдоржийн Туул,
  • “3 бүдүүн” хамтлагийн дуучин Пүрэвдоржийн Эрдэнэ,
  • Нийслэлийн 14 дүгээр цэцэрлэгийн багш Лутбатын Ундрах,
  • “Гэрэл” нүдний эмнэлгийн сувилагч Ойдовын Доржханд,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Алтангэрэлийн Болор-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “УБТЗ” ХНН-ийн Татах хэсгийн машинч Батбаатарын Намхайдэмид,
  • “Бийюти күийн” арьс, гоо заслын эмнэлгийн гоо засалч Батбаярын Уранцэцэг,
  • Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Балхжавын Билгүүн,
  • “Гэрэл” нүдний эмнэлгийн эмч Нацагдоржийн Ариунболд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.