Монгол бөхийн түүхэн дэх хамгийн шилдэг 20 бөх хэн бэ?

AI хөрвүүлсэн

"Монгол бөх ба шинжлэх ухаан" цуврал контентын ээлжит дугаараа хүргэж байна. Монгол бөхийн түүхэн дэх хамгийн шилдэг бөх хэн бэ? 

Бид 1925 оноос хойш өнөөг хүртэл улс, аймаг, заал, ойн гээд бөх барилдсан нийт 249 050 барилдааны мэдээлэл дээр анализ хийн шинжлэх ухааны аргаар тооцов. Бид 21 мянга гаруй бөхийн барилдаан бүрийг хэнийг давж хэнд унасан, өрсөлдөгч нь хэр хүчтэй байсан, ам авсан эсэх, аль даваанд барилдсан, хэр олон жил тогтвортой барилдсан, хэдэн удаа барилдсан нь тухайн үеийнх нь шилдэг 30 бөхтэй харьцуулахад ямар байсан, оргил үедээ хэрхэн барилдсан зэргээр тооцон гаргалаа. Энэ бүхнийг спортын түүхэн эрэмбээ гаргадаг вейтинг аргаар нэг томьёонд нэгтгэж 40 удаа давтан шалгав. 

Шалгахын тулд сүүлийн 4 жилийн барилдааны 75%-ийг зөв таамагласан.

20 дугаар байрт: Улсын арслан М.Мөнгөн. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 7 давж дөрөвт үлдэн улсын арслан цол хүртжээ.

10 дугаар байрт улсын аварга Д.Сумъяабазар гарч ирлээ. Тэрбээр олимпын наадамд оролцож, Японы холимог тулааны дэвжээнд хүртэл гарч үзсэн. Хожим нь УИХ-ын гишүүн, уул уурхайн сайд, Улаанбаатар хотын захирагчаар ажилласан

19 дүгээр байрт: Улсын аварга О.Хангай. Энэ жагсаалтын хамгийн олон барилдсан бөх бөгөөд одоо ч идэвхтэй барилдаж байна.

18 дугаар байрт: Улсын арслан П.Дагвасүрэн. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар 7 давж дөрөвт үлдэн улсын арслан цол хүртжээ.

17 дугаар байрт: Улсын гарди Ц.Цэрэнпунцаг. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж хожим нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

16 дугаар байрт: Улсын арслан Ц.Бадамсэрээжид. 1954 онд 8 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртсэн.

15 дугаар байрт: Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ. Улсын баяр наадамд түрүүлээгүй ч 5 удаа үзүүрлэсэн цор ганц бөх.

14 дүгээр байрт: Улсын аварга Ж.Цэвээнравдан. 1951 оны 30 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн улсын аварга цол хүртсэн.

13 дугаар байрт: Даян аварга Ц.Чимэд-Очир. 1946 онд 9 давж үзүүрлэн улсын аварга цол хүртсэн.

12 дугаар байрт: Улсын аварга О.Балжинням. Ардын хувьсгалын далан жилийн ойгоор түрүүлж 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа улсын аварга цол хүртсэн.

11 дүгээр байрт: Дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948 онд дараалан түрүүлж, тухайн үед ноёрхож байсан Түвдэндорж аваргын цувралыг зогсоосон хүчтэн.

Та хамгийн шилдэг 9 бөхийг хэн гэж бодож байна? Шилдэг 9 байрыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

"Монгол бөх ба шинжлэх ухаан" нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үзэхийг хүсвэл LIVETV.MN-ийг дагаарай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.