Иргэн М.Орхонтуул: Ард түмний колонк барина
- "Ард түмний колонк" байгуулах санаачилга хэрхэн эхлэв? Одоогоор төслийн явц, хандивын аян ямар үр дүнтэй байна вэ?
- Чанартай, хүртээмжтэй шатахууныг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой "Ард түмний колонк" байгуулах иргэдийн санаачилга бодит ажил хэрэг болон өрнөж байна. Зургаан хоногийн өмнө эхлүүлсэн хандивын аянд одоогоор 16 мянга гаруй иргэн нэгдэж, нийт 109 сая төгрөг төвлөрөөд байна. Хэрэв тус төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсвэл цугласан хөрөнгийг нэг ч төгрөгийн дутагдал, шимтгэлгүйгээр иргэдийн дансанд бүрэн буцаан шилжүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
- Энэхүү санаачилгыг гаргахад хүргэсэн гол шалтгаан, үүсээд буй нөхцөл байдал нь юу байв?
- Энэхүү асуудал нь шатахууны чанар, нийлүүлэлттэй холбоотойгоор сүүлийн 7-8 жилийн турш үргэлжилсэн маргаанаас үүдэлтэй юм. Тодруулбал, төр засгаас шатахууны жижиглэнгийн үнийг 2390 төгрөгт удаан хугацаанд хүчээр барьснаас шалтгаалан чанаргүй, хольцтой түлш ихээр нийлүүлэгдэх болсон гэх хардлага иргэдийн дунд бий. Нэг литр шатахууныг зохиомлоор хоёр литр болгон арвижуулснаас үүдэн иргэдийн автомашинд олноор эвдрэл гэмтэл гарч, үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрч буй завхралд олон нийтийн анхаарлыг хандуулан, шатахууны чанарыг шалгах ажлыг анхлан эхлүүлж байсан билээ.
- Цахим орчинд гарч буй шүүмжлэл, эсэргүүцэлд та ямар байр суурьтай байна вэ? Та бүхнийг дэмжиж буй иргэдийн итгэлийг хэрхэн харж байна?
- "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэх зарчмыг баримтлан зориг шулуудаж энэ ажлыг эхлүүлсэн. Маш богино хугацаанд 10
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.