Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
Имарт 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Имартын сайн дурын ажилтнууд, Ерөнхий боловсролын нэг дүгээр сургуулийн наймдугаар ангийн 47 сурагч болон эцэг эхийн төлөөлөл оролцов.
Үйл ажиллагааны хүрээнд 4.4 га талбайд нийт 430 ширхэг мод, сөөг тарьж, усалгаа хийсэн бөгөөд оролцогч сурагчдад байгаль орчноо хамгаалах, мод тарихын ач холбогдлыг таниулж, байгальд ээлтэй дадал хэвшлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Имарт нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт сайн дурын ажилтнууд, сурагчид болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.