Ой, хээрийн гал түймрийн дуудлагын 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна
Он гарсаар улсын хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч нийт түймрийн 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна. Ой, хээрийн гал түймрийн аюулаас 4950 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Харин ой, хээрийн гал түймэрт нэг иргэн өртөж нас барж, хоёр иргэн түлэгдэж, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, зургаан автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, урьдчилсан байдлаар нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Нийт түймрийн хамгийн их нь буюу 61 нь Дорнод аймагт, 39 нь Сүхбаатар аймагт, 28 нь Хэнтий аймагт бүртгэгдснийг ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.