Нөмрөгийн дархан цаазат газар, Бичигтийн өндрүүдэд гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ

Нөмрөгийн дархан цаазат газар, Бичигтийн өндрүүдэд гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ
Дорнод аймгийн Халхгол сумын Цогт сүмбэр нэгдүгээр багийн нутаг Бичигтийн өндрүүд, Нөмрөгийн дархан цаазат газруудад энэ сарын 08-наас эхлэн ассан хээрийн түймрийг 2026.10.12-нд цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын 100 гаруй хүн, 18 автомашинтай ажилласан тухай мэдээллийг холбогдох албаныхан өгчээ.
 
Мөн Дорнод аймгийн УЦУОШГ-ын 1.2 дугаар экспедиц ажиллаж үүлэнд зориудаар нөлөөлөн ажиллажээ. Нийт нутгаар хуурайшлын зэрэг түймрийн аюултай зэрэглэлд орсон тул тухайн бүс нутагт зорчигчид гал, түймэр гарах аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна. 
 
8de41a4de26944e184f5d509d36a3063

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.