“Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна

“Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн Хэнтий дэд төслийн хэрэгжилт, явцтай танилцлаа. Уг төсөл нь Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжиж байна.
 
Нийт 286 га орчим эдэлбэр газар бүхий уг төслийн хүрээнд
 
  • Дадал сумын хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих
  • Дадал сумын төвөөс “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, зогсоол, цахилгаан дамжуулах шугам барих ажил
  • Дадал суманд орон нутгийн санал, оролцоотой 6 жижиг тохижилтын төслүүдийг тус тус хэрэгжүүлж дуусган, ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Харин
  • ”Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын 2580 м2 талбай бүхий мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай буюу дуусах шатандаа
  • ”Угаалга, үйлчилгээний төв”-ийн барилга угсралт 5 хувьтай тус тус үргэлжилж байна.
 
Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг ТӨЛӨВЛӨГӨӨТ ХУГАЦААНДАА дуусгахад анхаарал хандуулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.