58 настай эмэгтэйг автомашинаар мөргөж амь насыг нь хохироожээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05:00 цагийн орчимд "Автомашинд хүн мөргүүлсэн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, зам тээврийн ноцтой осол гаргаад хэргийн газрыг орхин явсан этгээдийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, цагдаагийн алба хаагчийг хүлээх, тухайн газарт осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, түүнчлэн бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй байдаг.
Иймд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хэрэв зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоон, осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг иргэдэд анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.