Төрийн ордонд "Мянган цэцэгсийн чуулган" боллоо
"Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд зохион байгуулдаг “Мянган цэцэгсийн чуулган” өчигдөр /2026.10.11/ Төрийн ордонд боллоо.
“Өнөөдрийн охид-Маргаашийн манлайлагчид” уриан дор зохион байгуулагдсан тус чуулганд “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтан албан хаагчдын охидоос төлөөлөл оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ.
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан чуулганаар охидын эрхийг хамгаалах, хувь хүний хөгжил, манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг онцлон хөндөж байна.
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаагийн санаачлан эхлүүлсэн “Нарны охид” үндэсний хэмжээний төслийн хүрээнд зохион байгуулж ирсэн “Мянган цэцэгсийн чуулган” нь охидын өөртөө итгэх итгэл, хувь хүний хөгжил, манлайлал, нийгмийн оролцоог дэмжих зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.