АМГТГ: Замд яваа болон агуулахад бууж буй вагонуудыг буулгаж, ШТС-ууд руу яаралтай нийлүүлэх чиглэл өгсөн

AI хөрвүүлсэн
АМГТГ: Замд яваа болон агуулахад бууж буй вагонуудыг буулгаж, ШТС-ууд руу яаралтай нийлүүлэх чиглэл өгсөн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны ханган нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хурал боллоо.

АМГТГ-ын хэлтсийн дарга Д.Даваабаяр: 

-Аравдугаар сарын эхний тав хоногийн байдлаар улсын хэмжээнд 14,400 тонн АИ-92 автобензин, 12,800 тонн дизель түлш импортоор орж ирээд байна. 

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд 38 вагон буюу 2,280 тонн АИ-92 автобензин байгаагаас 28 вагон буюу 1,680 тонныг агуулах бүхий өртөөнүүд дээр буулган, шатахуун түгээх станцууд руу ачилтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. 

Шуурхай штабын зүгээс бүрэлдэхүүнд ажиллаж буй холбогдох байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд замд яваа болон агуулахад бууж буй шатахуунтай вагонуудыг шуурхай буулгаж, ШТС-ууд руу нийлүүлэх түгээлтийг яаралтай хийж гүйцэтгэх чиглэл өгсөн. 

Тээврийн цагдаагийн байгууллагаас гаргасан саналын дагуу ШТС-уудын ээлж хүлээлцэх цаг нь иргэдийн өглөө ажилдаа явах оргил ачааллын цагтай давхцаж байгаа асуудлыг хурлаар хэлэлцэж замын хөдөлгөөнд ачаалал, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс иргэдийн ажил, сургууль цуглах болон шатахуун авах оргил цагаар ээлж хүлээлцэхгүйгээр борлуулалтыг тасралтгүй явуулах чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Одоогийн байдлаар Шуурхай штабаас өгсөн эдгээр үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа. Шатахуун түгээх ААН-үүд зохион байгуулалтын холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.