Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ахмадын хороо болон Баянзүрх дүүргийн Ахмадын зөвлөлийн төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд нэгдлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хэрэгжиж байна. Тус ажлын хүрээнд 30 төрөл зүйлийн нийт 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж байна. 

6ac4940722dfb32b15f757b3Мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс болон агаарын бохирдлыг бууруулах, хотын экологийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140 сая мод тарьж, ургуулсан бөгөөд хөдөлгөөнийг бэлтгэл үе, тогтворжуулах үе, эрчимжүүлэх үе гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд тарьж, ургуулах модны тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж буй.

Ахмадууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Тэд ирээдүй хойч үедээ эрүүл, цэвэр, ногоон орчныг үлдээхийн төлөө иргэн бүрийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриаллаа.

6ac4940d22dfb32b15f757b4

6ac4941222dfb32b15f757b5

6ac4941722dfb32b15f757b6

6ac4941c22dfb32b15f757b7

6ac4942022dfb32b15f757b8

6ac4942422dfb32b15f757b9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.