Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй бусдын гар утсыг дээрэмдэн зугтаажээ

AI хөрвүүлсэн
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй бусдын гар утсыг дээрэмдэн зугтаажээ

Энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн 20:11 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, 34 настай иргэн А-г гэр лүүгээ харихаар явж байхад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, улмаар хоолойг нь боож унагаан гар утсыг нь дээрэмдэн зугтаасан байна. Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээд М-ийг олж тогтоон саатуулаад байгаа бөгөөд одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буйг албаныхан мэдээллээ.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг 457 бүртгэгдсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.