ЕБС-ийн I улирлын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

ЕБС-ийн I улирлын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна.

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөнө.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгосон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.