Давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлнэ

Давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлнэ

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Тус дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжөөр зам талбайг цэвэрлэдэг.  Гачуурт, Налайхын авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг “Энхийн өгийн нуур” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан танилцаж, үүрэг чиглэл өгөв.

“Энхийн өгийн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа “Манай компани Налайх, Гачуурт чиглэлийн авто замын 734 мянган ам метр зам талбайг цэвэрлэдэг. Нийт 21 автомашин, механизмын бэлэн байдлыг хангасан. Давс, бодисыг 85 хувьтай нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн жилээс 65 хувиар ахиу нөөцлөх төлөвлөгөөтэй байна. Цас их орсон үед өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг учраас урьтаж бэлтгэл хангаж байгаа. Халтиргаатай үед төв замын зорчих хэсэгт урт болон богино эргэлтээр машин техникээр давс, бодисыг цацдаг. Мөн төв зам дагуух хог түүх, автобусны буудлуудын цэвэрлэгээ, хогийн сав суллах зэрэг ажлыг өдөр бүр тогтмол хийдэг” гэлээ.

6ac389a722dfb32b15f757a7

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс “Баянзүрх дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжийг ашиглан зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэдэг. Налайхын авто замаар Замын-Үүдээс ачаа ачсан том оврын машинууд зорчихдоо даац хэтрүүлдэг, хайрга, дайрга, бетон зуурмагийн бүтээгдэхүүнээ асгадаг. Ингэснээр зам талбайг бохирдуулж, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд бэрхшээл үүсгэдэг” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд энэ өвөл авто болон явган хүний замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай давс, бодисын нөөцийг бүрэн хангахыг үүрэг болголоо. Түүнчлэн хот нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшил, дүүрэг, нийслэл бүх талдаа уялдаатай ажиллаж, цас орох сэрэмжлүүлэг мэдээллүүдээ цаг алдалгүй хүргэх хэрэгтэйг санууллаа.

6ac389df22dfb32b15f757ac

6ac389b722dfb32b15f757a9

6ac389bd22dfb32b15f757aa

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.