Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороотой
Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр, Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.