Улс орон даяар цэцэрлэг, сургуулиудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг эхэллээ
Улс орон даяар цэцэрлэг, сургуулиудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг өнөөдөр эхэллээ. Эрт илрүүлэгт 270.689 хүүхэд хамрагдах тооцоолол гарчээ.
Тодруулбал,
-Цэцэрлэгийн гурван настай 53,598 хүүхэд
-Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч
-Зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч
-Аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна гэжээ.
Мөн эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах аж. Цэцэрлэгийн дунд бүлэг, ЕБС-ийн 1, 6, 10 дугаар ангид суралцдаг бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.