Самар түүж явсан иргэдийн нэг нь түлэгдэж амиа алджээ

Самар түүж явсан иргэдийн нэг нь түлэгдэж амиа алджээ

Самар түүхээр явсан иргэдийн нэг нь түлэгдэж, эмнэлэгт хүргүүлсэн золгүй явдал наймдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн нутагт гарчээ. Түлэгдсэн иргэн 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн ч шарх нь хүнд байсан учраас амиа алдсан аж.

Энэ талаар нэг иргэн фэйсбүүк хуудсандаа “Хархан багын минь нэг найзыг унтаж байхад хүний арьс нөмөрсөн сүгнүүд бензин асгаж байгаад шатаагаад алчихлаа” хэмээн бичсэн байв. Харин өчигдөр түүнийгээ арилгаад “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор постоо устгалаа” хэмээн бичжээ.

Хүний амийг шатааж хөнөөсөн ноцтой хэрэг гарсан, эсэхийг цагдаагийнхнаас лавлахад “Цэцээ гүн” амралтын хашааны ойролцоо хүний бие дээр бензин асгаж шатаагаад байна” гэх мэдээлэл өнгөрсөн сарын 15-ны 12.00 цагийн орчимд ирсний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хэрэгт самарт хамт явж байсан 38-49 насны хүмүүсийг холбогдуулсан” гэв.

Бидэнд олдсон мэдээллээр гурван хүн хамт самарт явж байгаад согтууруулах ундаа хэрэглэсэн аж. Улмаар авч явсан савтай шатахуунаа андуурч балган, энгэр рүүгээ асгаж, төд удалгүй тамхи асаахад нь гал асаж түлэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.