Өргөн хэрэглээний, нэн шаардлагатай эмийн төлбөрийг бүрэн тэглэжээ

AI хөрвүүлсэн

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар салбарын шинэчлэл, 2027 оны төсвийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: 

-Засгийн газраас боловсруулсан 2027 оны улсын төсөвт эмийн хамтын төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр тусгасан. Ингэснээр ахмад настнуудын хамгийн өргөн хэрэглэдэг даралт, чихрийн шижингийн зэрэг нэн шаардлагатай эмийн төлбөрийг бүрэн тэглэж, иргэд халааснаасаа нэмэлт төлбөр төлөхгүйгээр эмээ авах боломж бүрдэнэ.

Мөн чанартай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дэлхийн өндөр хөгжилтэй, тэргүүлэгч улс орнуудаас чанарын баталгаатай эмийг импортлох бодлого баримтлан ажиллаж байна.

2027 онд улсын хэмжээнд нийт 73 шинэ эмнэлэг шинээр барихаар төлөвлөсөн. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон хүртээмжийг иргэдэд улам бүр ойртуулах томоохон бүтээн байгуулалт болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.