Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотын төлөвлөлтийг иргэдэд ил тод болгоно

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотын төлөвлөлтийг иргэдэд ил тод болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.09.08/ болсон ахмадуудын уулзалтад оролцов.

13aed267 2c2b 40a3 9a6d 1cadfe99a7d6

Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулдаг ээлжит уулзалтад СДАХ-ны нийслэлийн гишүүд, дэмжигчид оролцож, хотод тулгамдаад буй өнөөдрийн гол асуудал, түүнээс гарах бодлогын шийдлийн талаарх мэдээллийг хотын даргаас авлаа.

f0a44fea dd4a 4508 9e89 4a672bf2efec

Хотынхонд тулгардаг гол асуудал нь утаа, түгжрэл, хүртээмжгүй зам, орчны бохирдол, төрийн үйлчилгээний хүнд суртал зэрэг байсаар байна. 

Улаанбаатарт өдөр тутамд тулгардаг түгжрэлийн шалтгаан нь нийтийн тээвэр, сургууль, автозам, дугуйн замын хүртээмжгүй байдалтай холбоотойг хотын дарга дурдлаа.

Иймд багтаамж сайтай цахилгаан автобус 60, сургуулийн автобус 50, дунд багтаамжтай автобус 46 ширхгийг нийслэлийн нийтийн тээвэрт нэмэхээр болжээ.

5a007735 03d8 4bce a409 949fa9a69c77

Мөн сургууль, цэцэрлэг амраагүй үед түгжрэл нэмэгддэг тул хотод 84 сургуулийг нэмнэ. Ингэхдээ 33 сургуулийг Дэлхийн банк, 11-ийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэх боломжтой болжээ.

Онцолбол 8700 гаруй хүүхэд сургах боломжтой гэрт ойрхон сургууль буюу хотхоны 21 бага сургуулийг хотод барина. Засгийн газраас “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд төсөвлөсөн бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд хувийн хэвшилтэй хамтран шинээр барих дугуйн зам, явган замын гүүрэн гарц, ухаалаг гэрлэн дохионы талаарх мэдээллийг ахмадуудад өгөв.

30dcd82a c399 42e4 a0e2 2ff9fb5383c8

Мөн агаарын бохирдлыг бууруулах шийдлээс онцолбол 13 байршилд 30 цэнэглэгчтэй “Ногоон өртөө” ашиглалтад оруулсан. 2026 онд 80, 2027 онд 210 өртөө байгуулж, цахилгаан автомашиныг 2,000-аас 50,000-д хүргэхээр зорьжээ.

Төрийн хүртээмжийн тухайд МАН-ын дарга, Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилга, процессын дахин инженерчлэлийг дурдаж, нээлттэй, шилэн, шинэ үеийн Улаанбаатар болж хяналт, хариуцлагыг дээшлүүлж хотын төлөвлөлтийг иргэддээ илүү ил тод болгоно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцлов.

6b854b36 52dd 4775 8f4f a60ab544d897

Ахмадуудын хувьд газар чөлөөлөлт, орон сууцжуулалт болон өдөр тутамдаа өөрт тулгардаг хотын асуудлуудаас хөндөж байлаа.

d82f09fe 8593 40bf 9de0 a628c54d47ca

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

10e68403 2eaa 4526 b001 8edecf77bbe0

5df7ceef fb74 43b6 b85f 971c93b6129c

a36aff44 e47a 4a19 8db0 c0b1bd6c5293

c55563ee 5359 41e6 a069 30d2d71a43cb

8a2bfada fd0a 4151 abe7 82a8880134d7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.