Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна
2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ.
Үүнээс төрийн өмчийн 331 цэцэрлэг, төрийн бус өмчийн 322 цэцэрлэг байна. Ерөнхий боловсролын 340 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа аж. Үүнээс төрийн өмчийн 182 сургууль, төрийн бус өмчийн 158 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна.
Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн элсэлт 2022 оноос эхлэн цахим системээр явагддаг болсон. Эцэг эх, асран хамгаалагчид И-Монголиа системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн бүртгэлийг хийж байгаа билээ. 100,481 хүүхэд цэцэрлэгийн цахим бүртгэлдээ хамрагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.