Э.Батшугар: Эмнэлгийн зогсоолын эхний 2 цаг үнэ төлбөргүй боллоо

Э.Батшугар: Эмнэлгийн зогсоолын эхний 2 цаг үнэ төлбөргүй боллоо
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлэгүүдийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй боллоо.
 
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
 
Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учрах ёсгүй. Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
 
Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана гэв.
592e9ddd8f624f098dbde7823b0e3844

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.