Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
08-р сарын 29-ний 20 цагаас 08-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
2026 оны 08-р сарын 31-нээс 2026 оны 09-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-р сарын 01, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 31, 01-нд Алтайн салбар уулсаар, 02, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.
Гэрэл зургийг Б.Баяр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.