БНХАУ-д Live худалдааны зохицуулалтыг чангатгав
БНХАУ-д 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс 《直播电商监督管理办法》 — “Шууд дамжуулалтын цахим худалдааны хяналт, зохицуулалтын журам” хэрэгжиж эхэлсэн.
Уг журмаар БНХАУ-ын нутаг дэвсгэрт Live буюу шууд дамжуулалтаар бараа, үйлчилгээ сурталчлах, борлуулах үйл ажиллагаанд платформ, Live өрөөний оператор, хөтлөгч болон худалдаа эрхлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хуурамч борлуулалт, худал сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний мэдээлэл, хиймэл үнэлгээ, аккаунтын ашиглалт болон AI контентод тавих хяналтыг чангатгасан байна.
Иймд БНХАУ-д оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэд Live-аар бараа сурталчлах, борлуулах, захиалга авах зэрэг цахим худалдааны үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн үйл ажиллагаанд шаардагдах зөвшөөрөл, бүртгэл болон БНХАУ-ын холбогдох хууль, журмын шаардлагыг урьдчилан нягтлахыг анхаарууллаа.
Зөрчил гаргасан тохиолдолд Live дамжуулалтыг хязгаарлах, аккаунтыг хаах, торгууль ногдуулах, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.