Устай холбоотой гамшиг эрсдэлийг бууруулахад өгөгдөлд суурилсан шийдлийг хэрэгжүүлнэ

Устай холбоотой гамшиг эрсдэлийг бууруулахад өгөгдөлд суурилсан шийдлийг хэрэгжүүлнэ
COP17 бага хурлын хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар буюу UNDRR болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Устай холбоотой гамшиг, эрсдэлийг удирдах нь: тэсвэртэй ирээдүйн төлөө” сэдвээр өндөр түвшний уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг албан ёсоор нээлээ.
 
Энэхүү санаачилга нь байгальд суурилсан шийдэл, нотолгоо, өгөгдөлд суурилсан, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, газрын онцлогт нийцсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж, хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг ашиглах юм.
2ed101e228da45498207369b40b0b182
 
Мөн хэлэлцүүлэгт UNDRR, Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), Европын Комисс, Египет Улс, Африкийн холбооны комисс болон бусад олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөл оролцож, ус, газрын нөөцийн нэгдсэн менежмент, ган болон үерийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн мэдээллийг бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрт ашиглахад улс орнуудын туршлагыг хуваалцлаа.
10d5b22156cb42afaeb0a7ce0645be5f
 
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, экосистемийн доройтлын нөлөөгөөр ган, үер зэрэг устай холбоотой гамшиг улам ойр ойрхон, хүчтэй болж, иргэдийн амьжиргаа, экосистем, дэд бүтэц, эдийн засагт харилцан уялдаатай, дам нөлөө үзүүлсээр байна. Тиймээс уг хэлэлцүүлгээр гамшгийн хохирол, эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан ган, үер болон хавсарсан эрсдэлийг илүү зөв үнэлэх, ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцох, тэсвэртэй байдлын үзүүлэлтүүдийг ашиглах, эрт сэрэмжлүүлэх болон эрт арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
79b007795bff48d59ce23096a4460597

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.