Зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо

Зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо
И-Монголиа системийн нэмэлт хэсэгт байрлах "НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ" цэсний УИХ таныг сонсож байна хэсгээр дамжуулан иргэд хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын талаар саналаа илгээх боломжтой болсон.
 
УИХ-ын дарга С.Бямбацогт:
 
-“УИХ таныг сонсож байна” цэсэд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь "Зээлийн хар жагсаалт" болон зээлийн мэдээллийн сангийн асуудал байсан.
 
Өмнө нь иргэн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээлэл нь цаг тухайд нь шинэчлэгддэггүйгээс болж зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн. Тэгвэл иргэдийнхээ саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгч ажилласны үр дүнд иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо.
 
Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх, дахин зээл авах боломж бүрэн нээгдэж байна. УИХ таныг сонсож, хамтдаа шийдвэрлэсээр байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.