“Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

“Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Нийслэл Улаанбаатар хот болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран “Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой уг төслийг Багануурын нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай, пиролизын хий ашиглан 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг АҮЭБЯ, ЭХЯ-ны шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэн батлуулжээ. 
 
Иймд дээрх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч, EPC гүйцэтгэгч, ашиглалт, засвар үйлчилгээний оператор, санхүүгийн байгууллага болон консорциумуудыг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг (Letter of Interest, LOI) ирүүлэхийг урьж байна. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.