Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй
Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,бороо орохгүй.
Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +22...+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +20...+22 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +8 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.