Интермед Яармаг клиник нээгдлээ
Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд улам ойртуулах зорилгоор “Интермед” эмнэлгийн анхны салбар клиник бууриа сэлгэж, суурьшлын шинэ бүс болох Яармагт нээгдлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах Cedar City Residence, 1272 тоотод шинэ салбар нээгджээ. Тус салбараас дараах оношилгоо, тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломжтой байна. Үүнд:
- Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо
- Хүүхдийн үзлэг, оношилгоо
- Дотрын үзлэг, оношилгоо
- Лабораторийн бүх төрлийн шинжилгээ
- Өдрийн эмчилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ)
- Хэт авиан оношилгоо (Эхо)
- Урьдчилан сэргийлэх вакцинжуулалт:
-Томуугийн вакцин
-Ротавирусийн эсрэг вакцин
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.