Хөрөнгө оруулсан 2.7 тэрбум төгрөгөө залилуулж, дээрэмдүүлсэн бизнес эрхлэгч ХЗДХ-ийн сайдаас тусламж хүслээ

Хөрөнгө оруулсан 2.7 тэрбум төгрөгөө залилуулж, дээрэмдүүлсэн бизнес эрхлэгч ХЗДХ-ийн сайдаас тусламж хүслээ

"Сайхан тэрх" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баянмөнх хууль бус үйлдлийн улмаас хөрөнгө оруулагч нар болон 56 айл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй, халаалт дулаанаа аваагүй хохирсоор байна.

Ц.Энхбат болон нэр бүхий иргэд 2022 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 56 айлын орон сууц барих ажлыг эхлүүлжээ. Тэд тус төсөлдөө  "Сайхан тэрх" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баямөнхтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.  Гэтэл Н.Баянмөнх нь 2023 оны 12 дугаар сард хөрөнгө оруулагч Ц.Оюунбат, Ц.Мөнхбат нарын гарын үсгийг хуурамчаар зурж, өөрийн хөрөнгөөр барьсан гэж худал мэдүүлэн дээрх барилгыг өөрийн компанийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулжээ.Н.Баянмөнх дээрх үйлдлийг хийхдээ Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын ажилтан н.Отгонбилэг, н.Наранцацралт нарт бэлэг, мөнгө өгч хийлгэсэн нь баримтаар нотлогдсон байдаг. 

Хөрөнгө оруулагч нарын зүгээс Н.Баянмөнх болон Архангай аймгийн зарим төрийн албан хаагчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад удаа дараалан өгсөн боловч хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосоор өнөөдрийг хүрчээ. Н.Баянмөнхийн дээрх хууль бус үйлдлийн улмаас хөрөнгө оруулагч нар болон 56 айл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй, халаалт дулаанаа аваагүй зэргээр хохирол үргэлжилсээр байна.

Н.Баянмөнх нь өөрийгөө Архангай аймагт та нар намайг амжихгүй, би нөлөө бүхий хүн гэж дарамталж, доромжилдог бөгөөд Ц.Оюунбат болон Ц.Мөнхбат нарыг гарын үсгийг хуурамчаар зурж, ашигласан гэдгийг Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтэс тогтоосон байхад хэрэг үүсгэж шийдвэрлэдэггүй байна.

Иймд хөрөнгө оруулагчдын зүгээс энэхүү хууль бус асуудлыг анхааралдаа авч жирийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхнаас хүсэж, гомдол гаргажээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.