МУГТ Л.Энхрийлэн дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ Л.Энхрийлэн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 

112ec9e4d6e44ebf9a13c15de665b27c

Энэхүү медаль нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй гурав дахь медаль бөгөөд өмнө нь 2022, 2023 оны дэлхийн аваргаас -57кг жинд хүрэл медаль хүртэж байлаа. 

МУГТ Л.Энхрийлэн энэ удаагийн дэлхийн аваргад С хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний барилдаандаа Испанийн залуу бөхийг, шөвгийн 16-д  олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Косовогийн Фазлиу Лаураг тус тус ялж хэсгийн аваргын барилдаанд Израилын Керем Примод ялагдан дагаж барилдсан юм. Дагах барилдаанд олимпын иж бүрэн медальт, дэлхийн зургаан удаагийн аварга Францын домогт Агбегненоу Клариссыг буулган авч медалийн төлөө барилдах эрхтэй болсон. 

Улмаар хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт Нидерландын Ван Лиешут Жоаныг буулган авч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын багийн эхний медалийг хүртлээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.