Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид Э.Галбадрал, С.Цэнгүүн, Д.Билгүүдэй нар өрсөлдөнө

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид Э.Галбадрал, С.Цэнгүүн, Д.Билгүүдэй нар өрсөлдөнө
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно.
 
АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын даргын зөвлөх Э.Галбадрал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, АЗХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Билгүүдэй нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ. АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10:00–17:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд бүртгэл 17:00 цагт албан ёсоор хаагджээ.
 
Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.