Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байгаа билээ.
Сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэгдсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, тэрээр "наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, таван мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов.
ОХУ өөрөө түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна. Одоо тохирсон шатахууны ачилт, татан авалтыг нэн яаралтай зохион байгуулна.
Хүнд цаг үед хөрш улсаа дэмжин, хамтарч буй ОХУ-ын Засгийн газар, холбогдох байгууллага, компаниудад талархал илэрхийлье" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.