🔴 LIVE: Монгол vs Япон /сагсанбөмбөг/

Сагсанбөмбөгийн Монгол болон Японы шигшээ багуудын нөхөрсөг тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна. 

9002be4ebe9e447a8876e43b8851bae3

Япон улсын Сага хотын "SAGA Arena"-д зохион байгуулагдаж буй цуврал хоёр тоглолтын эхний тоглолтод Монголын шигшээ баг 67:65 харьцаагаар хожил байгуулж дуулиан тарьсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж бүтнээр нь нөхөж үзнэ үү. 

Дэлхийн чансааны 22-рт эрэмбэлэгддэг Японы шигшээ баг түүхэндээ анх удаа Монголын шигшээ багт ялагдсан нь "хүнд цохилт" болж буй нь дамжиггүй. Талбай дээрээ дахин хожигдохгүйн тулд энэ удаагийн тоглолтод маш сайн төвлөрч, хариугаа авахын төлөө илүү ихээр хичээх биз. Эхний тоглолтод гаргасан алдаануудаа, ялангуяа хамгаалалтын сул тал болон монголын багийн хурдтай довтолгоог (ялангуяа Ш.Энхийн-Одын эсрэг) зогсоохын тулд Японы дасгалжуулагчдын баг тактикийн яаралтай өөрчлөлт хийхээр бэлтгэжээ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.