“Дэлхийн соёлын өв”-д Монгол Улсын зургаан өв бүртгэлтэй

“Дэлхийн соёлын өв”-д Монгол Улсын зургаан өв бүртгэлтэй
 
​Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд оролцлоо. 
 
Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ.
 
1990 онд элссэнээс хойш Монгол Улс зургаан өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг. Дэлхийн өвд бүртгүүлснээр уг дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцна. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Өвийг бүртгүүлэх ажил 10 гаруй жилийн өмнө яригдаж, 2024 онд бүх бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр 2026 оны хурлаар баталгаажсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.