Р.О.Сулливан: "Би эдгээр залуус шиг тоглож чадахгүй байна"

Мэргэжлийн снукер биллиардын нэр хүндтэй Шанхай Мастерс тэмцээн зохион байгуулагдаж байна.

3377ed0348da4e2797ec214f22718203

Энэхүү тэмцээн нь чансааны оноо олгодог бус чансаа өндөр тамирчдыг урилгаар оролцуулдаг тэмцээн юм. Шанхай Мастерс тэмцээний түүхэнд таван удаа түрүүлсэн цор ганц тамирчин байдаг нь домогт Ронни О Сулливан бөгөөд энэ удаад ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна. 

Тэмцээний хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг багцлан хүргэвэл:

Ронни О'Салливаны шуугиантай мэдэгдэл: 

Снукерийн жинхэнэ амьд домог Ронни О'Салливан эхний шатанд Хятадын залуу тоглогч Лю Линьхаог 6:1 харьцаагаар илт давуу хожсон ч тэмцээний дараа өгсөн ярилцлага нь шуугиан тарив.

"Тоглолтын эхэнд би түүнийг тийм ч сайн биш байна, боломжуудаа алдлаа гэж бодсон. Гэтэл удалгүй энэ хүү бол гарцаагүй ирээдүйн супер од болно гэдгийг ойлгосон. Би эдгээр залуус шиг бөмбөгийг чиглүүлж, цохиж чадахаа больсон байна. "

Сяо Годунгийн "Максимум 147"-ын дараах ялагдал

Тэмцээний хоёрдугаар шатанд Хятадын туршлагатай тамирчин Сяо Годун 2010 оны дэлхийн аварга, Австралийн Нил Робертсонтой тоглохдоо снукерийн хамгийн дээд оноо болох 147 буюу Максимум брейк хийж үзэгчдийг уулга алдууллаа.

Энэ нь түүний карьерын 4 дэх, снукерийн түүхэн дэх албан ёсны 246 дахь максимум цохилт болж тэмцээний түүхэнд бичигдэв. Гэвч сенсаац үүгээр дуусаагүй — тэрээр 147 оноо авч гайхалтай тоглолт үзүүлсэн ч төгсгөлд нь Нил Робертсонд 5:6 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

Дэлхийн аварга Марк Сэлби эхний шатнаас хасагдав

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Сэлби Шанхайн мастерсыг маш харамсалтайгаар эхний шатнаас өндөрлүүллээ. Тэрээр Хятадын Чжоу Юэлунтой тоглож, тэргүүлж байсан ч дараалан хоёр фрейм алдан 5:6 харьцаагаар ялагдан тэмцээнийг орхисон нь тэмцээний хамгийн том сенсаацтай ялагдлуудын нэг байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.