Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулна

Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулна

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын “АдипоЛабс” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

c2bc0e4b7fc6499da059dc1f4240f72a

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь манай салбарын тэргүүлэх зорилтын нэг юм. Өнөөдрийн хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болно” хэмээн онцоллоо.

926baa3fa1bf41a59c1d8181441b752c

БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо хэлэхдээ: “Өнөөдөр манай компанийн өндөр хэмт дулаан эмчилгээний "Remission 1" төхөөрөмжийг Монгол Улсад хандивлаж, хорт хавдрын өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна. Энэхүү хандив нь хорт хавдрын улмаас шаналж буй олон монгол өвчтөний эмчилгээнд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна” гэв.

9b9902f757984fc29893e325b3b53918
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттайгаар хөгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгсөн “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмж нь хорт хавдрын эмчилгээний шинэ технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх чухал алхам болж байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

c6351e28a37d4a6a929a568c0b51fdf3

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.