“Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар Эрдэнэт хотын зорилтот бүлгийн 50 хүүхдэд хадгаламж нээж өглөө

“Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар Эрдэнэт хотын зорилтот бүлгийн 50 хүүхдэд хадгаламж нээж өглөө
 
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тус хотын эцэг эх, асран хамгаалагчаа алдсан зорилтот бүлгийн 50 хүүхэд тус бүрийн нэр дээр нэг сая төгрөг буюу нийт 50 сая төгрөгийн хадгаламж нээн, 18 нас хүрээд бие даан амьдрахад хөрөнгө оруулалт хийлээ.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод манлай уяач, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар: Амьдралд хүнд хэцүү цаг тулгарч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдах үед хүүхэд багачуудад түшиг тулгуур болж, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг бэхжүүлэн, амьдралынх нь анхны алхамд туслах нь бидний гол зорилго юм гэв. 
 
“Макс Групп” нь 2011 оноос хойш хүүхдийн боловсрол, ирээдүйг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд хадгаламжийн хөтөлбөрөө тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн “Солонго” хүүхэд хөгжил, хамгааллын төв, Улаанбаатар хотод байрлах “Өнөр бүл” Гэр бүл, Хүүхэд хөгжил хамгааллын төв зэрэг байгууллагуудын 680 гаруй хүүхдийн нэр дээр хадгаламж нээхээс гадна, тэдний боловсрол, амьдрах орчинд нэн шаардлагатай хэрэгцээт эд зүйлсээр бодит дэмжлэг үзүүлсэн байна.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш нийт 682 хүүхдэд 700 орчим сая төгрөгийн хадгаламжийн хөрөнгө оруулалт хийгээд байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.