25 настай эмэгтэй Драгон төвийн гурван давхраас унаж, нас баржээ
Өнөөдөр /2026.07.27/ 14 цаг 35 минутад “Хуучин драгоны E-Март гурван давхараас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн гуравдугаар давхараас болгоомжгүй байдлаар унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.