Увс нууранд 22 настай эрэгртэй осолдож, амь насаа алджээ
Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн "Увс нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 2026 оны долоодугаар сарын 26-ны өдөр иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг 21:35 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, долоодугаар сарын 27-ны өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, долоон метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.