Дуучин Эгшиглэн 2025 онд зорчих эрх хязгаарлах ял авч байжээ
Дуучин Эгшиглэн 2025 онд оноосон зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тул энэ оны Үндэсний их баяр, наадмын өмнө түүнд нэг жил дөрвөн сар хорих ял оноосон байна.
Дуучин Эгшиглэн 2025 оны хоёрдугаар сард хамтран амьдрагчтайгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байх үедээ цагдаагийн байгууллагад саатуулагджээ.
Уг хэргийг 2025 оны зургаадугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, Т.Болортуяад хоёр жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Харин дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь заасан бүсээс удаа дараа гарч, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн байна. Иймд Үндэсний их баяр наадмын өмнө шүүхээс түүнд оногдуулаад байсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жил 4 дөрвөн сарын хорих ял болгон өөрчилжээ. Тэрээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.