Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүдийг Үндэсний стастикийн хорооноос танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.
2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин 2025 оны зургаадугаар сард 8.2 хувь байсан бол 2026 оны зургаадугаар сард 12.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.8 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (15.7 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (36.5 хувь) тус тус нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар өсөхөд:
-
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 24.8 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь)
-
Согтууруулах ундаа,тамхины бүлгийн үнэ 12.0 хувь
-
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.0 хувь
-
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.0 хувь
-
Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.2 хувь
-
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь
-
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувь
-
Даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.0 хувь
-
Бусад бараа, үйлчилгээний үнэ 9.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард өмнөх сараас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 3.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод энэ сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна.
Mөнгөний нийлүүлэлт 2026 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 (26.6 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.9 (26.3 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.8 (29.3 хувь) их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.7 (75.4 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.