Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.

4e89c7375110452ab91b39803521e32d

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд бүр эрүүл өсөж хөгжих, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Ялангуяа төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдол, гэмтэл бэртлийн улмаас сэргээн засах тусламж шаардлагатай хүүхдүүддээ үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх нь төрийн үүрэг юм.

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төв нь олон жилийн турш сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүүхдүүдэд хүргэж байгаа боловч байр талбай, тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ байсан. Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1500-2000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв. Өнөөдөр бид төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй, орчин үеийн хүүхдийн сэргээн засах төвтэй боллоо.

3db1352a85a74d90bb9cd51c9b7716f2

Хязгаарлагдмал нөхцөлд ч хүүхэд бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн “Эрүүл-Үрс” төвийн хамт олны хичээл зүтгэл, хүнлэг сэтгэлд нийслэлийн иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын нийт хүүхдийн тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлийн Засаг даргын хувьд “Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй байж чадна” гэсэн итгэл үнэмшлээр хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоо, эрүүл, аюулгүй орчны асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.

0b75fc028137413f8196b5a44e1534ee

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.