Монгол, ӨМӨЗО хөдөө аж ахуй, мах экспортын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол, ӨМӨЗО хөдөө аж ахуй, мах экспортын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид Монгол Улсаас Манжуур хотод суугаа консул Г.Золзаяа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

07a8fcc41073494aa414470177608318

Уулзалтаар Дорнод, Хэнтий аймагт газар тариалангийн төсөл хэрэгжүүлэх боломж, үр сорт, химийн бордоо, ургамал хамгааллын бодис, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих асуудлыг хэлэлцэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Талууд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүнд шаардлагатай халдваргүй бүсийн асуудлыг мэргэжлийн байгууллагуудын түвшинд үргэлжлүүлэн шийдвэрлэхээр тохиролцов.

989d25e8de5242acaadf7f3f2cd19056

Мөн Манжуур хот чөлөөт худалдааны туршилтын бүс болсонтой холбоотойгоор Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулан БНХАУ-ын дотоодын зах зээл болон гуравдагч орнуудад нийлүүлэх шинэ боломжуудыг хэлэлцсэн байна. ӨМӨЗО-ны төлөөлөгчид мал аж ахуй, газар тариалангийн салбарт нэвтрүүлж буй ухаалаг технологийн туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлэхээр болов. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.