2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолоор өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад даалгажээ. Мөн хэрэгжилтийн нэгдсэн дүнг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах юм.
Түүнчлэн ган, зуд болон цаг агаарын гаралтай эрсдэлийг бууруулах, бэлчээрийн даац тогтоох, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, экспорт, импортын зохистой харьцааг хангах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
ХХААХҮЯ ургацын урьдчилсан балансыг наймдугаар сарын 20-ны дотор гаргаж, ургац хураалт, агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах аж.
Мөн “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийн хүрээнд малын ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлж, ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулах, малын халдварт өвчний тархалтыг бууруулах чиглэлээр аймаг, орон нутгийн удирдлагуудад сайд Ц.Идэрбат үүрэг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.