Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

AI хөрвүүлсэн
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Шалгалт нь 28-ныг хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн 30, орон нутгийн 25 буюу нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг шалгалтын зохион байгуулж байна. Энэ удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 49014 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна. 

Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна.

Шалгуулагчид шалгалтад оролцохдоо бүртгэлийн хуудас, шалгалт өгөх байр, анги танхимын мэдээлэл бүхий суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийг заавал авч ирэх шаардлагатай байна. Бүртгэлийн хуудас болон суудлын хуваарийг шалгуулагчид өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэн авах боломжтой. Мөн шалгалтын байр руу гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог цаас, бал, томьёо болон томьёоны хураангуй, тооны машин, чихэвч зэрэг хууран мэхлэхэд ашиглаж болзошгүй болон бусдад саад учруулах эд зүйлсийг авч орохыг хоригложээ.

Түүнчлэн зарим аймаг, сумдад шалгуулагчын асран хамгаалагчид цалинтай чөлөө олгож байгаа юм. Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн мэдэгдэлд элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй шалгуулагчийн анхаарлыг сарниулахгүй, шалгалтын үйл ажиллагаанд төвөг учруулахгүй байхад анхаарч, иргэдийг ч мөн уриаллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.